Main » 2010 » 5-р сар » 7 » Сайхан хүүхнүүд эрүүл мэндэд муу
10:54 PM
Сайхан хүүхнүүд эрүүл мэндэд муу
Эрчүүд сайхан эмэгтэйчүүдтэй уулзах нь тэдний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтдийн явуулсан судалгаагаар тоггоожээ. Эрэгтэй хүн ердөө тавхан минут л дур булаам эмэгтэйтэй хамт байхад биеийн стрессийн даавар болон кортизолын /нэгэн төрлийн даавар/ түвшин нэмэгддэг болохыг Валенси их сургуулийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаа харуулсан байна. Бие махбодийн стрессийн нөлөөгөөр бий болдог кортизол нь зүрхний өвчинтэй холбоотой аж. Мэргэжилтнүүд энэ судалгаанд 84 эрэгтэйг хамруулан тэднийг тусгай өрөенд оруулан судоку болон үгийн сүлжээ бөглүүлжээ. Энэ үед хоёр эрэгтэй хүнийг нэг өрөөнд оруулахад стрессийн түвшинд төдийлөн өөрчлөлт орохгүй байхад дур булаам танихгүй эмэгтэй хүнтэй хамт нэг өрөөнд оруулан үгийн сүлжээ бөглүүлэхэд эрчүүдийн кортизолыи түвшин таван минутын хугацаанд ихээхэн нэмэгдэж байжээ. Кортизол бага хэмээнд байх нь хүнийг сэргэлэн цовоо байхад эерэг нөлөө үзүүлдэг ч хэмжээ нь ихэсвэл зүрхний өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Эх сурвалж: Myloverso.ucoz.de
Myloverso.ucoz.de-н сурвалж: Sonin.mn

Category: Мэдээ, мэдээлэл | Views: 1065 | Added by: Deluxe_Renno | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]