Main » 2010 5-р сар 1 » Японы эрдэмтэд сунадаг ус бүтээжээ
0:36 AM Японы эрдэмтэд сунадаг ус бүтээжээ | |
Японы шинжлэх ухаан, технологийн агентлаг, NHК телевизийн мэдээлснээр тус улсын хэсэг бүлэг эрдэмтэд "сунадаг, зунгаг ус” бүтээсэн байна. Токиогийн их сургуулийн эрдэмтэн, шинжээчдийн бүтээсэн энэхүү шинэ бодис нь 95 хувь уснаас бүтэх бөгөөд энгийн усан дээр хоёр грамм шавар болон багахан хэмжээний органик бодисыг нэмж, гаргаж авсан гэнэ. Харин үр дүнд нь цэлцэгнүүртэй төстэй нэгэн шинэ төрлийн ус бий болсон ба үүнийг эмийн үйлдвэрлэлд ашиглахад хамгийн тохиромжтой хэмээн үзэж байгаа ажээ.
Судалгааны ажил бүрэн дуусаагүй, 2010 оны есдүгээр сард эцсийн байдлаар "сунадаг ус” бэлэн болох юм. Харин тэр хүртэл эрдэмтэд уг бодисын нягтыг нэмэгдүүлэх арга замыг олж чадвал шинэ усыг экологийн хувьд цэвэр, байгаль орчинд хор хөнөөлгүй хуванцар материал хийхэд ашиглах боломжтой аж. | |
|
Total comments: 1 | |
| |