Main » 2010 » 5-р сар » 1 » Хоол ундгүй 70 жил амьдарсан хүн
6:13 PM
Хоол ундгүй 70 жил амьдарсан хүн
Энэтхэгийн цэргийн мэргэжилтн үүд 70 жилийн турш огт юм идэж, уугаагүй гэж мэдэгдээд байгаа 82 настай Прахлад Жани хэмээх өвгөнийг Гуржарат мужийн Ахмедабад хотын эмнэлэгт тусгаарлан ажиглалт хийж эхлээд зургаа хонож байна. Энэ хугацаанд өвгөн амандаа юу ч ойртуулаагүй байгаа ч түүний биед ямар нэг өөрчлөлт одоог хүртэл илрээгүй байгаа гэнэ. Долоон насандаа гэрээ орхин гарснаасаа хойш зөвхөн салхиар хооллож, оюун санааныхаа хүчээр амьдардаг гэх энэ хүнийг ариуссан хүн гэж үздэг аж. Гэвч зарим эмч нар тосгоныхны хийдэг ердийн заль гэж үзээд нэг их тоохгүй байгаа юм байна.

Гэвч тив алгасагч пуужингаас авахуулаад, удирдлагатай онгоцны судалгаа хийдэг Энэтхэгийн Батлан хамгаалахын судалгааны төвийнхөн П.Жани тэдэнд олон хоногоор хоол хүнсгүй тэсэх боломжийн аргыг хэлж өгч магадгүй хэмээн найдаж байгаа. Энэтхэгийн зарим шашинтнууд сүсэг бишрэлийн үүднээс хоолоо найм хүртэл хоногоор сойж чаддаг агаад энэ хугацаанд биед нь өөрчлөлт орохгүй тохиолдол олон байдаг гэнэ. Мэргэжилтнүүд Жаниг 15 хоног юм өгөхгүй ажиглаад энэ хугацаанд түүний булчин, эд эрхтний ажиллагаа, жин зэрэг бүх үзүүлэлтийг нь нарийн судлахаар төлөвлөсөн.

Эмч нар өвгөний хэлсэн нотлогдвол анагаах ухаанд шинэ нээлт болно хэмээн мэдэгдсэн. Хүн хоол ундгүйгээр 50 хоног тэсэх боломжтой байдаг бөгөөд хамгийн дээд тал нь 74 хоног өлсгөлөн зарлан амжилт тогтоосон хүн байдаг байна. Гэтэл П.Жани 70 гаруй жил хоол идэж, унд уугаагүй хэмээн нотлоод байгаа.
Category: Мэдээ, мэдээлэл | Views: 821 | Added by: Deluxe_Renno | Rating: 5.0/1
Total comments: 1
1 cB  
0
Өөө шал мэдрэлийн. Би лав 2 хоноол мажийх байх хаха. 70 жил ч гэх шиг ёоё агуу юмаа.

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]