Main » 2010 5-р сар 7 » Mozilla Firefox аюултай гэдгийг анхааруулжээ
11:49 PM Mozilla Firefox аюултай гэдгийг анхааруулжээ | |
Германы засгийн газар ард иргэддээ Firefox Mozilla браузерийг ашиглах нь аюулгүй байдлын тал дээр асуудал үүсгэж болохыг анхааруулсан байна. Тус улсын Холбооны мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс өнгөрсөн нэгдүгээр сард "Майкрософт” компанийн Internet Explorer браузерийн талаар мөн ийм анхааруулга хийж байсан. Үүнээс хэд хоногийн дараа Францын холбогдох албаныхан ч мөн ийм анхааруулга гаргасан юм. Энэ удаа Firefox-т илэрсэн дутагдалтай тал нь хакеруудад чөлөөтэй нэвтрэх боломжийг олгож болох юм хэмээн үзэж байна. Гэхдээ энэхүү дутагдалтай тал нь Firefox Mozilla 3.6 браузерт илэрч байгаа аж. Өмнөх хувилбаруудад ч өөрийн гэсэн дутагдал тал байгаа болохоор тэдэн рүү эргэн орох нь тийм ч ухаалаг алхам биш гэдийг мөн анхааруулжээ. Гуравдугаар сарын сүүлчээр гарах Firefox Mozilla браузерийн шинэ хувилбарт эдгээр дутагдал арилах ёстой. Firefox Mozilla 3.6.2 гэсэн нэртэй туршилтын хувилбар интернэтэд байгаа ч бүрэн ажиллагаанд ороогүй аж. Шинэ хувилбарыг бүрэн ажиллагаанд ортол Firefox Mozilla браузерийг ашиглахгүй байхыг Германы холбооны мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс хэрэглэгчдэд санал болгожээ. Эх сурвалж: Amaraa.net
| |
|
Total comments: 1 | ||
| ||